2011/11/21

САНАДЕР ГЭЖ САНААТАЙ ЭР ЭЭ


"Түүх давтагддаг" гэдэг. Улс орны амьдрал, улс төрчдийн үйл ажиллагаа ч давхцдаг болтой. Бидэнтэй адил 20-иод жилийн тэртээгээс ардчилал, зах зээл, шилжилт өөрчлөлт  хийж эхэлсэн Хорват гэж улс Европын илгэн дээр байх. Ардчилсан сонгууль, төрийн албаны шинэчлэлээс гадна авилгал, хахууль, албан тушаалын хэрэг гээд болох бүтэхээс аваад бүтэхгүй сөрөг зүйл нь манайтай тун төстэй. Бас болоогүй Хорватын эрх баригчид, улс төрчдийнх нь үйлдэл, хийж буй алхам нь хүртэл яах аргагүй манайхаа манайх. Хорватын нэгэн улс төрчийн амьдралаар монголын улс төр, улс төрчдийн үйлдлийг төсөөлж болмоор ч юм шиг.

2011/11/16

УЛС ТӨР ДЭХ ОРОН ЗАЙН ТУЛААН


Орчин үеийн улс төрийн менеж­­мен­тийн ухаанд орон зайн ту­хай ойлголт илүү чухал болж на­мууд ямар стратеги барихаас шалтгаалж тэд шахагдаж эсвэл тэлж байдаг амьд үйл явц болсон тухай Монголын жишээн дээр бичсэнээс хойш найман сар өнгөрсөн байна. Монголын парламентын ээлжит сонгууль дөхөж Сонгуулийн хуулийн шинэчлэл хэлэлцэгдэж дуусч байгаа боловч хэчнээн цаг  хугацаа, орон зайг туулан ямар үр дүнд хүрэхийг Балхжав гуай мэт би таашгүй. 

2011/11/15

АРАБЫН ХАВАР: СИРИ УЛСААР-IV


Сирийн энэ улс төрийн үймээн нь ард иргэд болон засгийн газар гэх хоёр талын тэмцэл мэт харагдаж буй ч цаашлаад алеви, сунни зэрэг шашны урсгал хоорондын күрдүүд, туркууд гэх угсаатан хоорондын тэмцэл үүсгэж болохоор байна.

2011/11/14

АРХИ ТАМХИНИЙ ЭСРЭГ ИЙМ НЭГ САНАЛ


Зурагтаар мэдээ үзэж суутал арван хоёр гуравтай хэдэн жаалууд архи уусан тухай гарч байна. Сэтгүүлчид тэдний эцэг эхийг буруутгаж, хүмүүжил ёс суртахууны тайлбар хийн, цагдаа нар нүүр царайг нь камераар харуулах гэж эрүүг нь өргөнө. 

2011/11/10

ӨРНӨДИЙН РОМАНТИК ОРЧИН БА НҮҮДЭЛЧИН АХУЙН ХОСЛОЛ

За энэ зураг эрхгүй анхаарлыг минь татлаа. Норвеги дэх нэгэн гэр буудал юм билээ. Эхлээд тус гэрийн гаднах хэлбэрийг хараад зүгээр дуурайлгасан эсвэл тэд угаас ийм загварын гэртэй байсан байж таарлаа хэмээн таамаглав. Харин дахиад лавшруулаад хартал нүүдэлчин бидний гэртэй яг адил байх юм. Тэд биднээс соёлтой нь аргагүй хуулжээ. Гол нь энэ гэрийн дотоод зохион байгуулалтыг тун аятайхан болгоод зогсохгүй, гадаад орчин нөхцөл нь тансаг хангалуунд дуртай европчуудын сэтгэлийг эрхгүй татаж чадсан зүйл болжээ. 

СОНГУУЛИЙН МАТЕМАТИК


Улс төрчид жилд ганц удаа нэг их сүрхий тоо бодох шаардлага гардаг. Энэ бол ирэх оны төсвийн хэлэлцүүлэг. Өөрийн тойрог, улс төрийн нам бүлэглэлдээ ахиухан мөнгө хуваарилахын тулд УИХ, засгийн газар дээр ил далд томоохон өрсөлдөөн өрнөдөг. Төсөв хэлэлцэх үед л УИХ-ыг гишүүд сая нэг хурал чуулгандаа идэвхтэй нь аргагүй сууж, дуугүй нөхдүүд юу болов гэмээр мэргэн цэцэн санаа оноо гаргаж эхэлдэг. 

2011/11/05

АРАБЫН ХАВАР: СИРИ УЛСААР-III


Бид Сирийн тухай нилээн эрт цувралаар нийтэлж байсан билээ. Өнөөдөр ч энэ орны хувь заяа ээдрээтэй хэвээрээ байна. Тиймээс тус улсад өрнөж буй ул төрийн үйл явдлын эхэн үеийг нүдээр үзэж бас фото хальсанд буулгасан Л. Ганбатынхаа нийтлэлийн гурав дахь хэсгийг манай хамт олон хүргэж байна. 

Ойрхи Дорнод бол хүн төрөлхтний өлгий нутгийн нэг. Энд л Ассир, Вавилоны эзэнт улсууд байгуулагдаж, Арабын нүүдэлчид өөрийн соёлыг бий болгож үзэл санаа, үйл хэргээрээ дэлхийн түүх, иргэншилд нөлөө бүхий байр суурьтай исламын шашин үүсжээ. Мухаммед тухайн үеийн шашнуудын гол гол элементүүдийг өөртөө шингээсэн цоо шинэ шашныг бий болгож чадсан ба түүний сургааль, номлол эдийн засаг, улс төр, соёлын олон салбарт өөрийн гэсэн ул мөрийг үлдээжээ. 

Хулгана дагадаг оцон шувууд :-)