2012/05/16

ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН


Түүний чихэнд анхлан гурвантаа шивнэсэн нэр нь Дугар. Долоон настай байхдаа бурханы шавь болж лам багшаасаа Чойбалсан гэх сахилийн нэр авч энэ л нэрээр түүхэнд мөнхөрчээ. Тэрбээр 1895 онд Хорлоо гэх эхээс бутач хүү болсон мэндэлсэн.  Түүний эцгийг эрдэмтэн Л. Бат-Очир Манжуур дахь дагуур Монголын Суврагчин отогоос цагаачлан ирсэн Жамц гэдэг хүн юм гэж тодруулсан нь бий. 

2012/05/14

ЗАНГАРАГТАЙ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЦАРААТАЙ ЭРДЭМТНИЙГ ХҮНДЭТГЭН ДУРСАХУЙ



(Нэрт эрдэмтний 100 жилийн ойд зориулав)

Монголын шинжлэх ухааны хүрээнд төдийгүй ард түмний дунд домог мэт яригдах нэгэн бол Базарын Ширэндэв. Монголчууд түүнийг Монголын шинжлэх ухааны томоохон төлөөлөгч, төр нийгмийн нэртэй зүтгэлтэн гэж л ойлгодог, одоо ч бас тэгж гадарладаг. Харин тийн хэлүүлэхийн учир юунд оршихыг нарийн мэдэхгүй байх явдал ихссээр байна. 

2012/05/13

“ДУУГҮЙ БАЙДЛЫН ЭРЧЛЭЭ” (THE SPIRAL OF SILENCE) -НИЙ ОНОЛ


Нэгэн жарны тэртээ Сталин гэх гүрж эр орос орныг хөл дээр нь босгосон шигээ бас толгойноос нь салгаж байлаа. Хүндэлдэг шигээ айдас дагуулсан энэ нөхрийн хийсэн гавъяаг амьдад нь магтаж дуулж байснаа өнгөрсөний дараахан бүх нийтээр шүүмжлэн газар дор ортол, тамд очтол нь буруутган шүүмжлэх болсон юм. Ингэхэд амьд байхад нь дарангуйлагчаа иргэд нь шүүмжилж байгаагүй юм болоо? Энэ тухай нэг сонирхолтой домог байдаг даа.

2012/05/12

ХОТ БА МОНГОЛЧУУДЫН УЛАМЖЛАЛТ ЗАН ҮЙЛИЙН ЗӨРЧИЛДӨӨН


Уншигч та бүхэнд Нийслэлийн соёл, урлагийн газраас зохион явуулсан “Хотын соёл” сэдэвт зөвлөлдөх уулзалтанд тависан илтгэлээ нийтлэл болгон хүргэж байна. 

Монгол нутагт эртний хот, суурингийн туурь цөөнгүй олддог. Гэсэн хэдий ч нийтээр мал ахуй эрхлэн жилийн дөрвөн улиралд нутаг сэлгэн нүүсээр ХХ зууны эхэн хүрсэн билээ. Энэ л үеэс Монголчууд бид анхлан хот сууринг жинхэнэ утгаар нь үүсгэн амьдрах болсон. Тэгэхээр өнгөрсөн түүхтэйгээ харьцуулбал Монголчууд бид хотод амьдраад тун бага хугацааг өнгөрөөж буй.  

2012/05/09

“ҮЗМЭР”-УГСААТАН

Энэ бол Шинэ Гвиней буюу номхон далайд байрлах Папуа гэх арал улсын Дани хэмээх омгийнхон. Энэхүү уугуул оршин суугчдыг Ндани гэж нэрлэх нь ч бий. Жуулчдын хувьд ёстой нэг сонирхолтой үзмэр болсон угсаатны нэг. Анх 1909 онд Хендрик Лоренц гэж нөхрөөр удирдуулсан экспедици “нээсэн” гэдэг. 


50 мянган жилийн тэртээ үүссэн хүн төрөлхтний нийгмийн хөгжлийн анхны хэлбэр болох анчин түүгчдийн эрин үе яг тэр чигээрээ энд үлджээ. Өдгөө дэлхий даяар 250 мянгаас илүүгүй, дэлхийн нийт хүн амын 0.005 хувьд ч хүрэхгүй ийм угсаатнууд үндсэндээ түүхийн “амьд музей”-д тооцогдох болж. Тэнд цаг хугацаа зогсчихсон л гэсэн үг.

2012/05/08

50/50 ХУВИА АВЦГААЯ. ЭРХ ЧӨЛӨӨ ЮУ, ШУДАРГА ЁС УУ?


Францын ерөнхийлөгчөөр социалист Франсуа Олланд сонгогдов. 1981 оноос хойш анх удаа социалист хүн ерөнхийлөгчөөр сонгогдсон нь өөрөө улс төрийн хувьд их содон үйл явдал болж байна. ОХУ-ын ерөнхийлөгчөөр бас л социалист гэж хэлж болох мөрийн хөтөлбөртэй Путин дахин ялж тангаргаа өргөлөө.

АРХИДАЛТЫН ЭСРЭГ ГУРВАН САНАЛ


Монголын ЭМЯ, ДЭМБ болон бусад байгууллагын суурь судалгаанаас харахад насанд хүрсэн хүн амын талаас илүү хувь буюу 55.2 хувь нь архийг хэтрүүлэн хэрэглэдэг, хүн амын 13.6 хувь нь архинаас хамааралтай амьдардаг, 5 хүн тутмын 1 нь долоо хоног бүр архи хэрэглэдэг, жилдээ 140 мянгаас доошгүй хүн эрүүлжүүлэгддэг, архидалтын золгүй тохиолдлоор жилдээ 1000 орчим хүн нас бардаг, хүнд гэмт хэргүүдийн 72 хувь нь архитай холбоотой, улсын төсвийн 20-30 хувийг архи, согтууруулах ундаанаас олдог, 270 хүн тутамд нэг архи борлуулах цэг оногддог ажээ. 

2012/05/03

ДАНСРАНБИЛЭГИЙН ДОГСОМ


Догсом 1884 онд Сэцэн хан аймгийн Эрдэнэдалай вангийн хошууны нутаг Шинэбулаг хэмээх газар харц ард Дансранбилэгийн хүү болон мэндэлжээ.

Гэрийн сургалтаар бичиг үсэгтэй болсон  тэрбээр 12 насандаа хошууны тамгын газар бичээч, 15 настайдаа Далай вангийн хошууны тамгын газар түшмэл, Сэцэн Хан аймгийн Хэрлэн барсын чуулганд бичээчээр тус тус ажиллаж байв. Удалгүй дэвшиж Олноо өргөгдсөн Монгол улсын Сангийн яаманд бичээч, Цэргийн яаманд эх зохиох түшмэлээр ажиллаж Богд хаанаас бичгийн гавъяаны дэд зэрэг, хурц билэгт цолоор шагнагдсан. 

2012/04/30

ДАРЬЖАВЫН ЛОСОЛ


Хувьсгалт түр засгийн газрын гишүүн, Сангийн яамны эрхэлсэн түшмэл, сайд, журамт цэргийн лам, Цэргийн эмнэлгийн дарга, Хянан байцаах төв комиссийн гишүүн, дарга, Банкны дарга, Улсын бага хурлын тэргүүлэгч, орлогч дарга, МАХН-ын төв хорооны тэргүүлэгч зэрэг өндөр хариуцлагатай албанд ажиллаж явсан Ардын намын анхны долоогийн нэг бол Дарьжавын Лосол юм. 

Тэрбээр 1890 онд Цэцэн хан аймгийн Дайчинбээсийн хошуунд мэндэлжээ. Бага залуу насаа гандан хийдэд шавилан өнгөрөөжээ. 

Хулгана дагадаг оцон шувууд :-)